Erhee's work Blog

Харилцааг эрхэмлэнэ

Логоны утга, илэрхийлэл

leave a comment »

  • Хадгаламж гэсэн англи үг буюу “Savings”-ийн эхэн ба сүүлд орсон хоёр “S” үсгийг логоны голд буй энэхүү дүрс илэрхийлнэ.
  • Доороос дээш тэмүүлэх “S” үсэг нь энэ салбартаа тасралтгүй өсч тэргүүлэх, өсөн дэвжих гэсэн утга санааг агуулна. Read the rest of this entry »

Written by erhee

April 30, 2010 at 3:11 am

Posted in ТВ реклам

Бидний УРИА

leave a comment »

Банк бүтээгдэхүүнд суурилсан бизнесийн загвараас татгалзаж харилцагчид чиглэсэн, тэдний хүсэл сонирхол хэрэгцээнд тохирсон загварыг баримталж ажиллана.

Харилцагчийн онцлогт тааруулж санхүүгийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн тэр харилцагчид зориулсан баг сэтгэл ханамжийн баталгааг дээд зэргээр хангаж ажилласнаар бид өөрсдийн зорилго, зорилтуудад хүрнэ.

Харилцагчид ойр байж зөвхөн харьцдаг банк нь бус өгсөж уруудах алинд нь ч итгэлт хань нөхөр, түнш нь байх нь бидний үүрэг. Ганцаараа бус харилцагчтайгаа хамтдаа өсөн дэвжинэ. Энэхүү зарчмуудыг биелүүлж амжилтанд хүрэх хамгийн чухалт түлхэх хүч нь ХАРИЛЦАА байна.

Тиймээс бид ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭСЭН банк байна.

Written by erhee

April 30, 2010 at 3:01 am

Posted in ТВ реклам

“Хадгаламж” банк шинэчилсэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байна

leave a comment »

2009 оны ТОП-4 банкны нэгээр шалгарсан “Хадгаламж” банк харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа явуулах бэлтгэлийн хүрээнд цуврал сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна.

Өнгөрсөн 7 хоногт хийгдсэн сургалтанд “Хадгаламж” банкны хот, аймаг, сумдын 310 гаруй салбар нэгжийн ахлах эдийн засагч нар хамрагдсан бол энэ удаад салбар, тооцооны төвийн бүх захирлууд оролцож байна. Сургалтын хүрээнд банкны стратегийн бодлого, бизнес төлөвлөгөө, шинэчлэгдсэн дүрэм, журам, заавар, стандартууд, байгууллагын соёл болон 2010 онд хийх гол ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна. Сургалтын онцлогийн талаар “Хадгаламж” банкны Салбар банк хариуцсан орлогч захирал П.Мөнх-Эрдэнэ: “Хоёр банк нэгдсэний дараа, салбар нэгжүүдийн захирлуудад хийгдэж байгаа анхны сургалт, семинар. Энэ үүднээс банкны хэтийн зорилго, стратеги, бодлого, зорилтуудыг тодорхойлж, удирдах дээд төвшнөөсөө эхлээд үндсэн нэгжийн ажилтан хүртэл нэгдсэн ойлголттой болоход энэ сургалтын ач холбогдол оршиж байна. Нөгөө талаар бид харилцагч, үйлчлүүлэгчиддээ зээлийн, харилцах хадгаламжийн,  хүүгийн хамгийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцлүүд, шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор ажиллаж байна. Үүнд салбар нэгж, тооцооны төвийн оролцоо өндөр байдаг гэдэг утгаараа сургалтыг ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулсан” гэж ярилаа.

Харилцагч, үйлчлүүлэгчдийгээ дээдлэн өргөмжилж, тэдэнд таалагдсан  үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа “Хадгаламж” банкны хувьд олон ажил төлөвлөж байгаагийн нэг хэсэг нь сургалтын үйл ажиллагаа бөгөөд цаашид шат дараалсан, үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж банкны удирдлагын зүгээс нийт харилцагчиддаа хандан мэдээллээ.

Written by erhee

April 30, 2010 at 2:01 am

Posted in Мэдээ

Хадгаламж банк, Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газартай шинэ түвшинд хамтран ажиллахаар боллоо

leave a comment »

Хадгаламж банкны болон Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын удирдлагууд 2010 оны 04-р сарын 21-ний өдөр хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулж, үзэглэсэн байна. Энэ үйл ажиллагаа нь орон сууцны конторууд Хадгаламж банкны салбар, тооцооны төвүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргалаа.
ОСНААУГ-т Санкомфорт, Дулаан өргөө, Хайрхан уул зэрэг орон сууцны 22 контор харъяалагддаг бөгөөд эдгээр конторын орон сууцны нийт төлбөрийн 80 хувь нь Хадгаламж банкаар хийгддэг байна.
Халаалт, дулаан, СӨХ, интернэт, кабелийн телевиз, суурин утасны төлбөрөө иргэд Улаанбаатар хот дахь Хадгаламж банкны аль ч салбар, нэгжээр төлөх бүрэн боломжтой юм. Мөн Интернэт банк, Виза картаар ч төлбөр тооцоогоо хийх нөхцлийг харилцагчиддаа бүрдүүлж өгөхөөр болжээ.
Цаашид Хадгаламж банк дээрхи үйлчилгээний төлбөрийг банкны салбар дээр биечлэн ирэлгүйгээр шууд хийдэг “Биллинг”-ийн үйлчилгээг 2010 онд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, зардлыг хэмнэх юм.

Written by erhee

April 30, 2010 at 1:58 am

Posted in Мэдээ

Хадгаламж банк “ШИЛДЭГ”-ээр шалгарлаа

leave a comment »

Хадгаламж банк 2009 оны “ШИЛДЭГ БАНК”-аар шалгарч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүнчлэлийн эрхэм хүндтэй “Diamond” гэрчилгээг гардан авлаа.  Монгол орны 4 зүг, 8 зовхист 310 гаруй салбар сүлжээ, 1700 орчим мэргэшсэн ажилтнуудтай, салбар банкны үйл ажиллагааны цар хүрээ, дүрмийн сангийн хэмжээгээрээ банкны салбарт тэргүүлэгчдийн нэг Хадгаламж банк нь энэхүү шагналыг санхүү төлбөрийн чадавхи, үйлчилгээний хүртээмж, найдвартай байдлыг хангаж ажилласны дүнд хүртсэн билээ.
Өнгөрсөн 2009 он Хадгаламж банкны хувьд ололт амжилт арвинтай, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн хөгжүүлсэн үйл явдлаар дүүрэн жил байлаа. Хадгаламж банк нь Харилцааг эрхэмлэнэ уриатайгаар Монголын банк, санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгож, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ хүргэх, байгаль орчинд ээлтэй бодлогыг дэмжих, монгол хүний хөгжлийг эрхэмлэн ажиллахаар зорьж байна.

Written by erhee

April 30, 2010 at 1:57 am

Posted in Мэдээ

“Эх оронч иргэн” хямралын эсрэг хамтдаа аянаас Хүүхдийн хавдрын оношлогоо, эмчилгээний төвийг тохижуулан хүлээлгэж өглөө

leave a comment »

Монгол хүн бүрийн санал бодлыг нэгтгэн нэг зүгт чиглүүлж, уриалан дуудаж хямралын эсрэг хамтдаа тэмцэх зорилгоор МҮОНРТ-ээс 2009 онд “Хямралын эсрэг хамтдаа” аяныг санаачлан “Эх оронч иргэн” хандивын дансыг тухайн үеийн Монгол шуудан банк буюу одоогийн Хадгаламж банкинд нээсэн билээ. Энэ аянд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцон, дэмжиж ирсэн бөгөөд нэн тэргүүнд энэхүү үйл ажиллагааг дэмжиж Хадгаламж банкнаас 10 сая, мөн тус банкны нийт ажиллагсад нэг өдрийнхөө цалин болох 7.5 сая нийт 17.5 сая төгрөгийг хандивласан.

“Хямралын эсрэг хамтдаа” аяны хүрээнд иргэд байгууллагаас хандивласан мөнгийг нийгмийн аль салбарт зарцуулах нь зүйтэй болох талаар олон нийтийн санал асуулга явуулахад тэдний 55% нь хүүхдийн оношлогооны төв байгуулахад энэхүү мөнгийг зарцуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Олон нийтийн саналыг үндэслэн Хавдар судлалын үндэсний төвд “Хүүхдийн хавдрын оношлогоо, эмчилгээний төв”-ийг байгуулж, 2010 оны 04-р сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө. Тус хүүхдийн хавдрын оношлогоо, эмчилгээний төвд иж бүрэн тохижуулсан 6 ор бүхий эмчилгээний өрөө, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, тоглоомын өрөө, хүүхдийг асарч буй эцэг эхчүүдэд зориулан амралтын булан зэргийг тохижуулж өгсөн байна.

Дэлхий дахинд хорт хавдрын тохиолдол жилээс жилд өсч байгаагийн нэгэн адил манай улсад ч хорт хавдраар өвчлөх тохиолдол өссөөр байна. Ялангуяа манай улсад хавдартай хүүхдүүдийг эмчлэх тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсан бөгөөд энэ буянтай үйлсэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст МҮОНРТ, Хадгаламж банк, ХСҮТ-өөс талархал илэрхийлж байна.

Written by erhee

April 16, 2010 at 1:45 am

Posted in Мэдээ

Хадгаламж, Монгол шуудан банкуудын үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж дууслаа

leave a comment »

Хадгаламж банк, Монгол шуудан банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг сайжруулж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах чиглэлээр Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд ихээхэн идэвхи чармайлт гаргаж, Монголбанктай зөвшилцөн, харилцан ойлголцож ажилласны үр дүнд өнөөдөр тус хоёр банкны үйл ажиллагаанд хийсэн бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж дууслаа. Ингэснээр Монгол шуудан банкны бүх харилцагчид Хадгаламж банкны харилцагч болж, ХАДГАЛАМЖ БАНК-аар үйлчлүүлэх боллоо.

ХАДГАЛАМЖ БАНК нь 366 тэрбум төгрөгийн активтай, 60 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 230 тэрбум төгрөгийн харилцах хадгаламжтай, банкны салбартаа активын хэмжээгээр 4 дүгээрт, дүрмийн сангийн хэмжээгээр 1 дүгээрт орж байна.

Банк нь 1800 гаруй ажилтан, албан хаагчид, Монгол орны Улаанбаатар хот, 21 аймаг, 240 гаруй сумдад байрлах 310 салбар, нэгжээрээ дамжуулан санхүүгийн зуучлал, арилжааны банкны цогц үйлчилгээг хүргэхээр ажиллаж эхэллээ.

Цаашдаа ХАДГАЛАМЖ БАНК нь Монголын банк, санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгон, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ хүргэж, харилцагчдынхаа бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг дээдлэн, байгаль орчинд ээлтэй бодлогыг дэмжин, монгол хүний хөгжлийг эрхэмлэн ажиллах болно.

Вэб сайт: http://www.savingsbank.mn

Written by erhee

April 16, 2010 at 1:44 am

Posted in Мэдээ

Шинэ жилийн мэндчилгээ

leave a comment »

Өөрийн байгууллагын үнэт капитал болох ажилтнуудаа энэхүү мэндчилгээнд оруулж тоглуулсан болно. Өөрөөр хэлбэл Монголын компаниудын хэвшмэл сэтгэхүй болох дарга, захирлуудаараа үг хэлүүдийг энэ удаад манай банк больж жирийн ажилтнуудаар харилцагчдадаа мэндчилгээ хүргүүлсэн.

Written by erhee

March 14, 2010 at 6:53 am

Posted in ТВ реклам

Монгол хүн Монголын бахархал

leave a comment »

Монгол шуудан банкнаас анх 2007 онд Монгол хүн Монголын бахархал гэсэн аянг өрнүүлж тухайн үед нэрийн дараах рекламыг хийж байсан билээ. Нийгэм рүү чиглэсэн томоохон ажлын нэг болж чадаж байсан.

Та бүхэн үзэж сонихоно уу.

Рекламыг On&Off рекламны студи хийж байсан.

Written by erhee

March 14, 2010 at 6:27 am

Posted in ТВ реклам

Дэвжин дээшлэхийн дуу

leave a comment »

Монгол шуудан банкны сүлд дууг та бүхэндээ сонирхуулж байна. Энэхүү дуу нь 2003 онд анх хийгдэж байсан бөгөөд тус банкны 10 жилийн ойд зориулсан болно. Ер нь тухайн үедээ банк санхүүгийн салбараас хамгийн анхны сүлд дуу, бас олон нийтэд хамгийн сайн хүрсэн аялгуу сайтай дуу болж байсан.

Дууны нэр: “Дэвжин дээшлэхийн дуу”

Хөгжийн зохиолч: Хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч, МУГЖ Ц.Чулуунбат

Захиалагч: Монгол шуудан банк

Written by erhee

March 14, 2010 at 6:16 am

Posted in ТВ реклам